Сүүлд шинэчлэгдсэн: Өнөөдөр 0 цаг 10 минут
Түүвэр онигоо-14

Дугуй унадаг хүн бол эдийн засгийн гамшиг юм:
1.    Машин лизингээр авахгүй тул даатгал төлөхгүй, бензин авахгүй
2.    Таргалахгүй учир дэлгүүр хэсэж шинэ хувцас авахгүй
3.    Эрүүл учир эм авахгүй. 


**

1950 онд хичээл дээр: 
-Дайнд япон ялсан бол яах байсан бол? гэсэн асуултанд нэг сурагч:
-Гадныхан манай хамаг баялгийг зөөж дуусгаад монголчууд махаа нугалсан үнээр авч иднэ,- гэж хариулж байжээ...

**

-Чи хиймэл хөх хийлгэчихээч? 
-Яахаараа би зовох ёстой юм, чи гараа жижигхэн болгуулчихаач!

**

Хулгай хийсэн хүний гарыг тайрдаг байсан бол УИХ-ын гишүүдийн ширээн дээр саналын кноп биш ширээн ДООР нь хөлийн гишгүүрүүд байх байсан.

**

Засгийн Газарын ордны цэвэрлэгч "Эрэгтэй 00" цэвэрлэнгээ үглэнэ: 
-Өөрсдийн ганц юмаа чиглүүлж чадахгүй байж, улс орныг яаж зөв чиглүүлэх юм бол доо хөөрхийс.

**

Америкчууд Африкийн ядуу улсуудад ус хүргэх мөнгөгүй гэх мөртлөө, Ангараг гариг дээр ус хайх хиймэл дагуул нисгэх мөнгөтэй байх юм.

**

-Хамгийн их бичигддэг 3 үг юу вэ? 
-I LOVE YOU 
-Хэхэ, үгүй ээ... MADE IN CHINA.

**

Нүд нь юм харахаа байсан хөгшин ээжийнхээ төлөө бурхнаас гуйх ганц мөрөөдөл байна:
“Одооноос яг 1 жилийн дараа 5 давхар хаузны минь гараажин дахь Лексуст минь эхнэр маань 20 сая долларын хадгаламжтай банкны дэвтрийг хүүд минь бэлэглэхийг муу ээж минь хараасай”

**

Нөхөр нь томилолтоор явах болж, эхнэр нь хөдөө ээж дээрээ очих боллоо. Орой нь тэр 2 Тэрэлжид тааралджээ.

**

Хүүхдүүд тусдаа гарч өөрсдийн мөнгөөр амьдраад ирэхээрээ өөрсдийгөө хамгийн ухаантай биш, эцэг эх нь ч хамгийн тэнэг биш юм байна гэдгийг ойлгож эхэлдэг. 

**

“76 гишүүний хэнийг нь шоронд хийх вэ?” гэсэн сонгууль явцулбал ирц 100% болох байх даа. 

**

"Одооны залуус хэт тансаглаж, ахмадыг үл хүндэлж, эцэг эхтэйгээ хэрэлдэж, элдэв араншин гаргах болжээ" гэж 2500 жилийн өмнө Сократ хэлж байжээ.

**

3 жилийн өмнө намайг халсан банк одоо миний ажиллаж буй банкийг худалдан аваад дахиад л намайг халчихлаа. Зөвхөн үүний төлөө л худалдаж авсан юм байх даа?

**

Манай нөхөр орны захад унтдаг юм. Өглөө дээгүүр нь давж гарах гэж байгаад түр саатаад ажлаасаа хоцорчихлоо.

**

Манай дарга “сольж болохгүй хүн гэж байдаггүй” гэж загнах дуртай ч яг намайг амралтаа авъя гэхээр л надгүйгээр болохгүй юм шиг болчихдог юм.

**

Дэлхий дээр хамгийн хэцүү ажил бол цэцэрлэгийн тогооч. Бодоод үз л дээ: Бяцхан хүүхдүүдийн хоолноос хулгай хийдэг хүн нэг хором ч гэсэн тайван байж чадах уу?

**

Багш нарт зөвлөгөө:
Нээлттэй өдөрлөгийн хичээл дээр сурагч нартайгаа “мэдэхгүй нь баруун гараа, мэддэг нь зүүн гараа өргөнө” гээд урьдчилаад тохирчих хэрэгтэй. Хэн нь зөв хариулахыг мэднэ.

**

Залууст зөвлөгөө: 
16-тайгаасаа архи пиво хольж эхэлсэн бол 20 хүрээд цемент элс хольдог болно шүү.

**

Орцонд тамхилж байтал хөрш эр 3D шил зүүчихсэн “пүү паа” болоод гараад ирэв:
-Яасан, юу болов?
-Шинэ 3D смарт ТВ авсан юм. Тэгээд 3D порно үзсэн чинь баагийнууд яг ам руу хийх гэж байна шүү! 

**

Сайн замын цагдаа яг мэргэн бууч шиг. Оновчтой хэд хуссан бол байрлалаа хурдан сэлгэх хэрэгтэй.

**

Зочид буудлын ресепшн: 
-Таны эхнэр гэдгийг батлавал 1 өрөөнд хамт оруулъя 
-Миний эхнэр биш гэж нотлоод өгвөл би танд бүх насаараа талархана.

**

Хүүхэн найрахын тулд залуус ямар ч бохир арга заль хэрэглэж мэднэ. Харин нөхөрт гарахын тулд хүүхнүүд тэрийг нь хэд нугалах ов мэх хийнэ. 

**

Байрны гадаа нэг охин машин руу чулуу шидтэл дохиолол нь хангинав. 10 давхрын цонхоор ууртай царай цухуйв. Охин: "Аав, би жаахан байж байгаад оръё, за?"

**

Хүүхнүүдийн дуртай зугаа: өөрөө зохиож төсөөлчихөөд өөрөө гомдоно.

**

Бүсгүй:
“Нөхөр хоол иднэ, би хийнэ. Нөхөр хувцас өмсөнө, би угаана. Нөхөр гэр завааруулна, би цэвэрлэнэ. Түүнгүйгээр би юу хийхээ мэдэхгүй яаж амьдрах байсан бол доо?”

**

Хүүхнүүдийн цүнхэнд чийдэн хийчихэж болдоггүй юм байх даа? Дандаа л гэгээтэй тал руугаа гилжийгээд юм хайж харагдах юм, хөөрхийс.

**

Мөнгө хүнийг эвддэг гэлцдэг. Монголчууд их цайлган зочломтгой улс шүү. 

**

Явж явж, хамгийн муу зуршлууд л хамгийн сайхан наастр оруулах юм даа.



Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.