Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 5 сарын 27
Түүвэр онигоо-15

Нүүрсний уурхайн дарга ажилчнаа загнана:
-Өчнөөн удаж байж одоо болтол 1, 2-р зэрэглэлийн нүүрс ялгахгүй! Чамайг халчихна шүү!
-Гэхдээ 1 тоннд 900 кг байдаг гэдгийг мэднэ шүү!

**

Одооны залуусыг шударга бай гэж яаж ч хүмүүжүүлээд нэмэргүй... Бүгд л сайхан амьдрахыг тэмүүлэх юм.

**

Залуудаа залхуу байвал хөгшрөөд эрүүл байх болно.

**

Жилдээ 50 сая шил архи ууж байгаа монголчуудад Кола хортой гэж ойлгуулах нь бүтэшгүй ажил.

**

-Хятадад гадаа гудамжинд хэрэглэсэн бэлгэвч ер харагдахгүй юм?
-Хайлуулаад бохь болгоод Монгол руу гаргадаг гэсэн.

**

УИХ-ын хамгийн туранхай гишүүн нь дундаж сонгогчоос мариалаг байна.

**

Манай засаглалын бүтэц яг цирк шиг. 76 алиалагч, 1 одой, эргэн тойронд нь сунаж харайж байгаа акробатчид.

**

Бусдыг сонсож чаддаг бол онц. Үнэхээр сонсож байгаа мэт царайлж чаддаг бол гайхалтай авъяас.

**

Найз залуу чинь чиний мээсэжинд хариу өгөх гээд PC тоглоомоо паузлаж байвал та эргэлзэх юмгүй түүнтэй гэрлэж болно.

**

-Танай эхнэр ер осол хийхгүй машин сайн барих юм?
-Осол хийвэл замын цагдаагийнхан чиний насыг ТВ-ээр зарлах байх шүү гэчихсэн юм.

**

Гэрийнхээ альбомыг үзэж буй хүү:
-Ээж, энэ урт үстэй, булчинлаг гоё ах хэн бэ?
-Аав чинь шүү дээ
-Тэгээд энэ манайд байгаа халзан, бүдүүн, үрчгэр ах юун хүн юм?

**

Номын санд:
-Амиа хорлох тухай ном хаана байна?
-5-р эгнээний нүдэнд
-Тэнд нэг ч ном алга
-Авсан хүмүүс нь буцааж авчирдаггүй юм...

**

-Бурхан чамаас “чиний хүслийг биелүүлье: 2 сая доллартай болох уу, 2 хүүхэдтэй болох уу” гэвэл чи алийг нь сонгох вэ?
-2 хүүхэд
-Яагаад?
-Би одоо 5 хүүхэдтэй.

**

Нэг эр МИАТ руу залгаж билет захиалж байна. Билет бичигч:
-Тантай хамт хүн нисэх үү?
-Би яаж мэдэх юм, танай л онгоц биз дээ!

**

Бүсгүй найзууддаа:
-Эртээд нөхрийгөө дагаж найз нартай нь заал аваад бөөн хэрүүл. Эхэндээ би буруу пааслаж загнуулаад, сүүлдээ бүр баларсан: би нөхрөөсөө илүү олон гоол хийчихсэн.

**

-Монголын өвөл, зун ямар ялгаатай вэ?
-Зун арай бага цас ордог юм.

**

Хэрэв та алтан загас баривал сайхан гал өрдөөд шараарай. Хүслийн чинь тоо 3 биш шууд 50 болно.

**

Би багадаа утасгүй индүүгээр хувцсаа индүүддэг байлаа гэж хэлээд хүүхдүүдээ нэг алмайруулъя даа.

**

Ганц бие авгай гэж бусдаас нэгээр илүү удаа "үгүй" гэж хэлсэн эмэгтэй юм.

**

Хөрш маань их ухаантай. Хүүгийн маань төрсөн өдрөөр өгсөн бэлгэн дунд бөмбөр байхыг хараад "Дотор нь юу байгаа бол, чи мэдэх үү?" гээд хүүгээс асуучихсан.

**

Эхнэр нь нөхөртөө:
-Чи бүр зөрүүдлээд өөрийнхөөрөө дайраад байх юм аа. Би бэлэвсрэх нь л дээ.

**

Солонгосчууд "Пивоны даруулга" гэдэг нэртэй нохойны шинэ үүлдэр гаргажээ.

**

Стриптиз бааранд анх удаа орсон лам "Пээш, нэг дор яасан их нүгэл байна вэ!" хэмээн гайхах, баярлах нь зэрэгцсэн харцаар харж байв.

**

Би олон нохой тэжээсэн хүн. Хөрш маань нэг өдөр нялх хүүхдээ хараад өгөөч гэж гуйсан юм. Ямар ч байсан түүнийг гэртээ ирэхэд хүүхэд нь “хэвт, суу, фас” гэдэг командыг сурчихсан байсан.

**

Шар өнгө ч хагацлын бэлгэ тэмдэг дээ...гэж болзоонд ирсэн хүнийхээ шүдийг хараад би бодов.

**

Мессенжерт:
-Би чам руу смайл, бас цэцэг явууллаа!
-Хн, пират киноны линк явуулчихаад бас кинонд урьсан гэх үү чи?

**

Бүсгүй:
-Би ч ёстой сайхан залуутай болсон доо. Надад маш их хайртай. Надаас холдоно гэж үгүй. Өдөр болгон үнсэнэ... Даанч өглөө цэцэрлэгтээ явахдаа их уйлна.

**

Одооны залуусын амьдрал нь хүртэл 3D болжээ: Dурлал Dоллар Dонтолт

**

Хүн надтай яаж харьцана, өөртэй нь яг тэгэж харьцахаар тэр хүн их гайхаж гомддог шүү.

**

Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.