Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 5 сарын 27
Түүвэр онигоо-20


Баярын дараагаас турна гээд л өөртөө амлах юм. Даанч Монголын минь амьдрал тэр чигээрээ баяр...

***

Нисдэг тэрэг бий болохоос өмнө согтуу хүмүүс унтахаар хэвтэхдээ юу мэдэрдэг байсан юм бол?

***

Ахиад л манайхан юмны үнэ өссөнийг эдийн засгийн өсөлт гээд андуурчихаж.

***

Эр хүний бэлхүүс 94 см байх ёстой, тэрнээс илүү бол таргалалтад тооцогдоно гэж уншлаа. Би өөрийгөө нилээд хэмжлээ. Миний бэлхүүс хүзүүн дээрээ байдаг юм байна.

***

Бүх ажилтны хурал дээр:

-За жишээ нь, Дорж оо, хэвийн амьдрахад чамд хэд хэрэгтэй вэ?

-2 шил архи: өглөө 1, орой 1...

-За та нар сонсов уу? Гэтэл та нар цалин нэмүлнэ гэцгээх юм!

***

-Би нөхөртөө хатуу хэлсэн: “Би Мартын 8-ныг яаж угтана, чи жилийг яг тэгэж өнгөрүүлнэ шүү!” гэж...

***

Сайн хүмүүсийг муу байсангүй гэж дарамталдаг нийгэм шүү дээ...

***

-Ганц юм хувааж уух уу?

-Би архинаас гарчихсан

-Өө тийм үү, за за.

-Хн. Чи ч ёстой хөгийн найз юм даа! Ууя гэж бүр ятгах ч үгүй байна шүү!

***

Загвар өмсөгч бүсгүйн хайртай зөөлөн тоглоом нь ханзарч дотроос нь дээр үед эмээгийнх нь нуусан мөнгө гарч ирсэн:

-Би бүр багаасаа л спонсортой унтдаг байсан байх нь ээ?

***

Загвар өмсөгч бүр өөр өөрийн онцлогтой. Гоё гартай нь цаг, бөгж, хумсны лакны сурталчилгаанд тоглодог. Гоё хөлтэй нь трико, хөлний үс арилгагчийн сурталчилгаанд тоглодог. Харин гоё мээмтэй нь бусад бүх юмны сурталчилгаанд тоглодог.

***

Монголд мах иддэггүй чоно хэд байна, яг төдий хэмжээний шударга албан тушаалтан бий.

***

-Зах гарч машин авна, хэнтэй явдаг юм билээ?

-Болдыг аваад яв

-Яагаад?

-Эртээд Болдыг пивонд явуулсан чинь 2 шил архи аваад ирсэн. Машинд явуулбал 2 ширхэг онгоц аваад ирж магад...

***

Бүх кинотеатруудаар тун удахгүй: "Yлгэрийн баатрууд ба сонгогчид"

***

-Аав! Машин авах гэсэн юм, та мөнгө нэмэрлээч?

-Хэдийн машин юм?

-20 сая

-Хэд хэрэгтэй байгаан?

-24 сая

***

Эр хүн 45 нас хүрэхэд, 15 насаар дүү хүүхнүүд тоохоо больдог нь аймар биш. Харин 15-аар эгч эмэгтэйчүүд хандраад эхэлдэг нь аймар.

***

-Ээж, би гадаа тоглоё?

-Ааваасаа асуу

-Аав, би гадаа тоглоё?

-Ээжээсээ асуу...

Ингэж л бид багаасаа Монголын хүнд сурталд бэлтгэгддэг.

***

Танилцсан залуугаасаа чамаас өмнө хэчнээн бүсгүйг энэ машиндаа суулгаж зугаалсныг нь асуу. Тэгээд хариулах үеийнх нь царайг нь анхааралтай сайн тогтоогоо ав. Цаашид худлаа ярих бүртээ яг ийм царайтай байх болно.

***

14-р зууны инквизиц:

-Шулмасыг шатаасугай!

-Арай л хөөрхөн шулам байна аа...

-За яахав... гэхдээ дараа нь заавал шатаагаарай!

***

Надад хими, физикийн бодлого нэг иймэрхүү санагддаг юм:
Нэг нь улаан, нөгөө нь зүүн зүгт хоёр тэмээ нисэж явжээ. Ямаа 6 настай бол 1 кг шорооны жинг ол.

***

Эмэгтэйчүүдийн эмчийн үүдэн дэх оочерыг жаал ажиж суулаа. Бас л арай дэндүү дэндүү материал голохгүй хусдаг эрчүүд байх юм аа.

***

Уурласан эмэгтэй, террорист хоёрын ялгаа гэвэл: террористуудтай ядаж хэлэцээр хийж болдог.

***

Олигархиуд гэж сонин улс шүү: эд баялагтаа живж байж "авраарай" гэж орилохгүй...

***

-Энэ манай шигшээ багийн эмч

-Спорт загасчлалын шигшээд юун эмч байдаг билээ?

-Архины хордлого тайлах эмч...

***

Мобайлаар мөнгө шилжүүлдэг болсноор "Май энийгээ ав!" гээд мөнгийг нь нүүр лүү нь заналтай цацдаг сайхан уламжлал алга болж дээ...

***

Автобусанд сул суудал байгааг харсан эмгэн таксинаасаа үсрэн буулаа.

***

Хамгийн гол нь хүний сайн талыг нь олж хараад авчих хэрэгтэй, сул талууд нь тэртээ тэргүй удахгүй өөрөө илэрчихнэ.

***

Эмэгтэй хүний логик:

Юу идвэл турах вэ?

Юу өмсвөл нүцгэндүү харагдах вэ?

Яажшуухан нэг гэрлэчихвэл өөрийн дураар, эрх чөлөөтэй амьдрах вэ?

***

Шалгалтандаа бэлдэж ирнэ гэдэг бол тэмдэг тавьцан картаар хөзөр тоглохтой адил.

Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.