Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 5 сарын 27
Түүвэр онигоо-25

Араар тавина гэдэг нь: байхгүй аз жаргалыг хиймэл аз жаргалаар сольж байна гэсэн үг.

**

ТВ мэдээний дор хэлгүйн дохионы хэлний орчуулагч мэдээгээ орчуулахгүй “Автомашин зарна” гэж дохионы хэлээр зарлаж халтуур хийгээд байсан.

**

-Хүүе, чи шөнө хаачих нь вэ?
-Гал тогоо орж плитк унтрааж уу, шалгаадахъя
-Надад ч гэсэн нэг зүсмийг авчихаарай!

**

-Миний хүү босоорой, ажилд явахгүй бол болохоо байлаа
-Хэд вэ?
-35 хүрчлээ шүү дээ, миний хүү.

**

Араасаа мөргүүлсэн жолооч мөргөсөн этгээдэд:
-Жолооны шалгалт ч өгч үзээгүй юмнууд!
-Битгий хуц, чамайг бодвол 4-5 удаа өгсөн шүү!

**

Монголын хүн амыг өсгөх тендерт хятдууд ялсан гэнэ шүү таминь ээ.

**

Гэрлэн дохионд 4 дэх өнгө нэмэхээр болсон гэнэ: тод улаан өнгө. "Зо одоо үнэхээр зогссон нь дээр шүү" гэдэг гэрэл.

**

-Монгол улс авилгын индексээр 20 пункт дээшилсэн
-Яаж?
-Индекс гаргадаг хүмүүст авилга өгч.

**

-Гурван үгээр өөрийгөө тодорхойлно уу?
-Залхуу...

**

Суугаад хэдэн жил болсны дараа эхнэр нь:
-Хоёулаа одоо бие биенээсээ юу нуух вэ! Чи хэдэн хүүхэнтэй унтсан үнэнээ хэлчих?
-1, 2, 3, Чи, 4, 5, 6, 7...

**

-Хайр аа, миний төрсөн өдрөөр юу бэлэглэх гэж байна даа?
-Дээд айлын залуу эхнэртээ спорт машин авсан байсан харсан уу?
-Тийм. Пөөх ямар гоё вэ!
-Яг тийм өнгөтэй трико…

**

Оймсоо шаланд хадаасаар хадаж ч үзлээ. Яалт ч үгүй л өглөө өрөөсөн оймс олдохгүй юм.

**

Шоуны маргааш:
-Өчигдөр гайгүй юу?
-Мэдэхгүй ээ, өглөө хивсэн дээр л сэрлээ, ханан дээр өлгөөтэй хивс шүү дээ!

**

Даруухан хүн гэж байдаггүй юм. Гайхуулах юмгүй хүн л гэж бий.


**

Өглөөнөөс хойш 4 аяга кофе уулаа, Фэйсбүүк үзлээ, 2 сонин уншлаа, тамхи татлаа, Твиттерт юм бичлээ, 2 удаа хоол идлээ. Ажлын цаг дуусдаггүй ээ.

**

Нүдний эмч:
-Ийм байж чи ер нь яаж эмнэлэг олж ирсэн байна аа?

**

Эхнэр нь “Чи хүүтэйгээ эр улс шиг ярилцаж амьдрал зааж өгөөч” гэхэд нөхөр нь хүүгээ дуудаж:
-Миний хүү, 6-р үе рүү ороход хаалганы ард 2 мангас байгаа, шууд буудах ёстой шүү!

**

Зар: Эрхэм үйлчлүүлэгчид ээ, хямралын улмаас манай ориг брэндийн бутик дэлгүүр буцаад Нарантуулын 45 павильон руу нүүсэн болно.

**

Хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр дэх тэмдэглэлээс: "ААВ ЭЭЖ гэсэн үгийг тод хэлж арай чадахгүй байгаа ч бүдрэхдээ "ПИ*ДА" гэж их тод хэлж байна"

**

Зар: Цоо шинээр нь аваад 200хан км явсан Ланд зарна. Өвөрхангайн замд, хотоос 200км цэг дээр.

**

Та нэгэн үдшийг эхнэртэйгээ эсвэл аль нэг топ модельтой өнгөрүүлэх сонголттой тулбал... та аль топ моделийг сонгох вэ?

**

Их мөнгө хүнийг солиоруулж, бага мөнгө галзууруулдаг гэнэ. Тиймээс би аймар их ДУНД мөнгөтэй болмоор байна.

**

Гэмт этгээдүүд 76 гишүүнийг барьцаалж тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй бол цаг тутам 1 гишүүнийг суллан явуулна гэж сүрдүүлсэн.

**

Сонгуулийн саналын цэг дээр 2 автомат тоологч байх гэнэ. 1 нь Элбэгдоржийн төлөө санал өгсөн хуудасных, нөгөө нь цаас хэрчигчтэй.

**

-Хүний дотор 2 чоно тэмцэж байдаг. Нэг нь атаа, хилэн, муу муухайг төлөөлж, нөгөө нь хайр сэтгэл, сайн сайхныг төлөөлж байдаг.
-Аль нь ялах вэ?
-Аль сайн хооллосон нь.

**

-Миний хүү дүүтэй болмоор байна уу?
-Тийм
-Тэгвэл хурдан унт!

**

Хөдөө суманд ч цуу үг мээсэжнээс хурдан хүрнэ шүү дээ.

**

Бүхнийг хийж чадах бол сайн. Харин бүхнийг өөрөө хийдэг бол тэнэг.

**

Зарим хүүхнүүд өөрсдийгөө цэцэгтэй зүйрлэх юм. Дэлхий дээрх нийт цэцгийн 60% нь нэг бол хортой, эсвэл өргөстэй гэдгийг тэд мэдэж байгаа болов уу?



Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.