Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 11 цаг 23 минут
Түүвэр онигоо-26

Дайсан Монголын хилд тулж ирээд "Хамгийн үнэтэй зvйлээ өг!" гэж тулган шаардахад манайхан аргагүйн эрхэнд төмөр замын овоолсон шороогоо өгөв.

***

-Ээж! Танд дуулгах сайхан мэдээ байна
-Яасан, шалгалтандаа онц авчихсан уу?
-Сайхан мэдээ гэсэн болохоос ид шид гээгүй шүү дээ, ээж!

***

Элсэлтийн Ерөнхий Шалгалтанд смарт утас авч орж чадсан сурагчийг шууд шалгалтанд нь тэнцүүлэн тооцож гаалийн академид авав.

***

Нилээн хэрэлдсэний эцэст нөхөр нь эхнэртээ:
-За, хоёулаа тайван ярилцъя
-Үгүй! Тайван ярилцахаар чиний зөв болчихоод байдаг юм.

***

-Хайрт минь, чи бид хоёрыг vхэл л хагацаана, эсвэл бас чиний дампуурал.

***

Миний насан дээр зарим нэг нь 17 чингэлэг спирт хулгайлж байж. Гэтэл би дэлгүүрээс ганц шил архи ч хулгайлж амжаагүй байжийдаг...

***

Бүcгүй болзоондоо яг цагтаа ирж байвал тэрбээр энэ үдэш 2 болзоотой гэсэн үг.

***

Өрөөнийхөө хананд Пикассогийн зураг өлгөсөн гоо сайхны мэс засалчаар үйлчлүүлж болохгүй гэдгийг Чимгээ даанч хожимдож ухаарчээ.

***

Би найз охиноосоо 2 сарын емне салсан юм... 4-р сарын цалин маань одоо болтол дуусаагүй явж байна.

***

Фейсбүүкийн ачаар би: миний постон доор “Муу хужаа!” гэж зүхэж байвал би зөв л замаар явж байгаа юм байна гэсэн үг гэдгийг ойлгосон.

***

Залуу:
-Чи яасан хөөрхөн юм!
Бүcгүй:
-Пөөх, чи яасан ухаантай юм!

***

Голландад дургүй хүргэсэн нэгнээ "Аа муу эсрэг хүйстнээ сонирхогч" гэж адладаг.

***

Хүүхнүүд амар. Уйлаад л болчихно. Гэтэл эрчүүд бид шартатлаа ууж байж л болдог.

***

Эмэгтэй хүн олон дутагдалтай, харин эрчүүд 2 л дутагдалтай:
1) Ярьж байгаа зүйлс нь ба
2) Хийж байгаа үйлдлүүд нь.

***

2097 он:
Хятад улс Марс гаригийг эзэмшлээ.
Монгол улс ТаванТолгойн төмөр замыг дуусгахад ЭЭЛЖИТ 280сая $-ыг шилжvvлэв.

***

Ямар ч өнөр өтгөн гэр бүл байсан, 00-ын цаас яг чам дээр дуусна.

***

Төгс хөрш гэж: бусад хөршүүд нь тэднийхийг "Эднийх эзгүй юм байх даа?" гэж боддог тийм хөршийг хэлнэ.

***

Өвчтөнүүдийн бодлоор: интернетэд бичсэнээс ондоогоор эмчилж буй эмч бол тааруу эмч юм.

***

Алсын хараатай амьдрал: Эцэг эх чинь чамайг тэжээхээс залхаж татгалзах мечид аль хэдийнэ чамайг тэжээх дайны хvvхдvvдтэй болцон байх.

***

Компьютер маань 6 нас хvрчихлээ. Энэ намар сургуульд өгнө дөө...
 
Хувьчлалаар баяжсан олигарх:
-Миний бүх хөрөнгө олон жилийн нөр их хөдөлмөрөөр бий болсон!
Ард тvмэн:
-Яг хэний хөдөлмөрөөр билээ хө?

***

Эр хvн эмэгтэй хvнд магтаал vг хэлэхэд: Тэнэг эмэгтэй бол еерийгее vнэлдэг Ухаалаг эмэгтэй тэр эр хvнийг дvгнэдэг #гэнээ

***

-Та уг нь бидэнд төмөр зам үзүүлнэ гэж амлаа биз дээ?
-Би ЗУРААЧ! Миний дүрслэлд ингэж л буудаг юм!

***

За ингээд 6-р сар: эхлээд ЭЕШ-дээ унасан хүүхдүүдийн халагласан постууд, дараа нь сонгуульдаа ялагдсан улсын гонгиносон постууд...

***

Дөнгөж шоронгоос суллагдчаад автобусанд явж буй эрд эмгэн: -Хvvхээ, эмээдээ суудал тавиад өг, чамд дараа нь суух хугацаа зөндөө гарна #гэнээ

***

Тахиа шиг эрт сэрж, илжиг шиг зүтгэж, араатан мэт уралцаж, нохой шиг л гаслаж явна шүү дээ, хүн шиг амьдрахын тулд

***

Нэг мэдсэн чинь зун болчихож л гэх юм... миний хувьд нэг мэдсэн чинь 15 жил өнгөрчихсөн байна, за?!

***

Амьдралдаа анх удаа адгийн новшид хууртагдаж үзэж байгаа хүн шиг хөмсгөө юун аймар зангидаж гунигланам бэ, царайлаг бүсгүй минь?!

***

-Эмчээ, манай нөхрийн хөвчрөлт муу байна яах вэ?
-Май энэ эм!
-Энэ чинь тураадаг эм байна шүү дээ
-Наад эмээ та ууна, нөхрийн хөвчрөлт сайжирна.

***

Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.